Хүннү гүрнийг үндэслэн байгуулсан хаан Хүннүгийн эзэнт гүрнийг үндэслэгч. НТӨ 209-174 онд хаанчилж байв. Нүүдэлчдийн нийгмийн ба цэрэг-засаг захиргааны зохион байгуулалтын загварыг бий болгосон хүн гэж үнэлэгддэг. Нэрийнх нь гарал маргаантай. Судлаачдын дунд монгол хэлний модун гэсэн үгтэй холбох юм уу монгол-түрэг хэлний багатур гэсэн үгтэй холбон тайлбарлах хоёр санал давамгайлдаг. Түүний бага насны амьдрал тодорхой бус. Ямар боловч Хүннүгийн Түмэн шанью