ДЦС-4-ийн шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ
- Publisher
- Apr 17
- 1 min read

Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахаар "ДЦС-4"-д ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна.
Дулааны 4 дүгээр цахилгаан станцын шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.
Станц 1 киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр борлуулж байна. Харин 1 Гкал дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл дулааны эрчим хүч үйлдвэрлэл дээр 36 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
Иймд:
Өвөлжилтийн бэлтгэлийг хавар зуны цагт хангалттай хийж, ирэх өвлийг гал алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд Засгийн газар онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Эрчим хүчний үнийг үе шаттай шинэчилбэл иргэдэд дарамт болохгүй. Цаашдаа инфляц, түлш, валютын ханштай уялдсан тогтолцоонд шилжүүлж, бодит үнэд ойртуулна.
Одоо ажиллаж байгаа станцуудын их засвар, техник шинэчлэлийг бүрэн хийж, ДЦС-4-ийн шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр системийн найдвартай ажиллагааг хангахаар боллоо.
Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглал, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг эрс дээшлүүлж, хөрөнгө оруулалт татахуйц үр ашигтай, нээлтэй болгоно.
Шинэ цахилгаан дулааны эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийн хэрэгжилтийг шуурхай чөлөөлснөөр төвийн бүсийн дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадлыг 2000 МВт-аар нэмэгдүүлнэ.
Эрчим хүчний компаниудад хуримтлагдсан өр төлбөрөө 2026-2028 онд барагдуулж, зээлийн нөхцөлөө хэвийн болгоно. Ингэснээр 2029 оноос салбар улсын татаасгүй ажиллаж эхлэх аж.



Comments