top of page

З.Энхболд: Тавантолгойг “MCS”, “Шинхуа“ хоёрт үнэгүй өгүүлээгүйн төлөө хорссон бүлэглэл намайг яллалаа

  • Publisher
  • Apr 18
  • 3 min read

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр болсон.

Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм.
Харин энэхүү шүүхийн шийдвэр гарсаны дараа энэхүү шүүх ажиллагааг Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий хорооны даргаар сонгогдоод удаагүй байгаа З.Энхболд хэлэхдээ "Тавантолгойг “MCS”, “Шинхуа“ хоёрт үнэгүй өгүүлээгүйн төлөө хорссон бүлэглэл намайг яллалаа хэмээсэн юм " Тэрбээр 2 сарын өмнө The Gambit нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө ийнхүү өгүүлж байж!

Сэтгүүлч: Оюутолгойгоос хамгийн их бялуу хүртсэн хүмүүс хэн хэн юм?

З.Энхболд: Санжийн Баяр, Сангажавын Баярцогт

Сэтгүүлч:Эрдэнэт үйлдвэрийн 49% дээр хамгийн их бялуу хүртсэн ....

З.Энхболд: 49%-ийг яасан юм?

Сэтгүүлч: Одоо буцаасан шдэ..

З.Энхболд: Улсынх болсон шдэ..

Сэтгүүлч: Хэрвээ улсынх болоогүй байсан бол?

З.Энхболд: Сахал Эрдэнэбилэг, ард нь Элбэгдорж

Сэтгүүлч: Улстөрчдөөс л яриад байна л даа.

З.Энхболд: Харин Элбэгдорж л байна шдэ. Өөр хэн байхын

Сэтгүүлч: Ухаахудаг дээр хамгийн том бялуу хүртсэн нь хэн юм?

З.Энхболд: Эм си эс л байна шд /MCS/ тэрний ард хэн байдгийг та нар мэднэ шдэ. Одоо Ухаахудаг байна шдэ 400 сая коксжих нүүрс үнэгүй л авчихсан улс шдэ. Санжийн Баяр үнэгүй өгсөн. Зүгээр л Санжийн Баяртай хуйвалдаад 400 сая тонн нүүрсийг үнэгүй авсан байхгүй юу. 4 сая биш 400 сая шдэ. Одоо Оюутолгойгоос ноогдол ашиг авна гэж бодож байна уу?

Сэтгүүлч: Авна л гээд байгаа шд.

З.Энхболд: Авахгүй. Яагаад авахгүй гэхээр Оюутолгой хэзээ ч ашиггүй ажиллахаар нөхцлийг Санжийн Баяр, Сангажавын Баярцогт хоёр гэрээгээр зөвшөөрсөн. Гэрээгээ өөрчлөх гэхээр арбитардана.

Сэтгүүлч: Энэ дээр хоёр зураг өгнө. Та энэ хоёр зургийн нэгийг нь сонгоно. Таалагддаг байж ч болно, таалагдахгүй байж ч болно.

З.Энхболд: Би Л.Оюун-Эрдэнийг сонгож байна. Тэгэхээр яах уу?

Сэтгүүлч: Л.Оюун-Эрдэнийг сонгож байгаан?

З.Энхболд: Яагаад гэвэл "Ухаахудаг"-ийг авах гээд оролдоод огцорсон хүн байхгүй юу.

Сэтгүүлч: Тэр нь яг бодитой юмуу?

З.Энхболд: Огцрох кнопоос 7 хоногийн өмнө Алтангэрэл гэж хууль зүйн сайд байна шдэ.

Сэтгүүлч: Тийн

З.Энхболд: "Ухаахудаг"-ийг улсад авахын тулд 126 гишүүнд зориулж ном хэвлээд. Тэр номноос надад нэг хувийг өгсөн. Тэр нь ямар нэгэн уран зохиол, үлгэр биш. "Ухаахудаг"-ийн орд хэрхэн хувьд очсон талаар архивын баримтуудын цуглуулга байгаа. Тэгээд энэ орд бол хууль бусаар Эм Си Эс /MCS/-д очсон талаар тараасан чинь 7 хоногийн дараа огцорсон шд хөөрхий ....

Сэтгүүлч: Засгийн газар нь огцорчихсон л доо.

З.Энхболд: Г.Занданшатар бол Эм Си Эс/MCS/-ийн талаас Ерөнхий сайд болчимхлоо л доо сая. Гэхдээ Оюун-Эрдэнэ нэг зүйл дээр тууштай яваад байгаан. Анх ерөнхий сайд болохдоо энэ Баялагийн сан гээд Норвегийн сан шиг юм болгож тэр санруугаа уул уурхайн салбарын ашгаасаа хийх гээд .... хамгийн их санд мөнгө хуримтлуулдаг газар Эрдэнэс Тавантолгой тэгээд Эрдэнэт үйлдвэр байдаг юм шдэ. Оюутолгой бол бага, 34% учраас. Ингээд оруулах гээд явж байхдаа Ухаа худаг нь хувийнх болчихсон байсныг мэдэхгүй юу. Тэгээд Ухаахудагаар авья гэдэг зорилт тавиад. Тэгээд Хууль зүйн сайдадаа үүрэг өгөөд. Энэ яаж хувьд очсон юм гэхээр нөгөөдөх нь ном хэвлээд аваад ирэхгүй юу. Тэгсэн наад номоо гишүүдэд тараачих, гишүүд ойлгоно биз, гишүүдийг дэмжинэ гэж бодохгүй юу. Тэгсэн чинь .... ха ха ха инээв. Тэгсэн чинь 7 хоногийн дараа Эм Си Эс/MCS/-с хандив авсан гишүүд кнопдоод унагаачихгүй юу .... ха ха ха инээв.

Сэтгүүлч: Эм Си Эс/MCS/-с баахан хандив авсан гишүүд унагасан. Ухаахудагаар оролдоогүй бол Оюун-Эрдэнийн засгийн газар байж байх байсан гэж бодож байна уу?

З.Энхболд: "Ухаахудаг"-ийн номыг тараагаагүй, "Ухаахудаг"-ийг яриагүй байсан бол яах ч үгүй байж л байна. Ямар ч асуудалгүй.

Сэтгүүлч: Танай намын таны хамтарч байсан хоёр журмын нөхөд байнаа.

З.Энхболд: Энэ хоёрыг яах юм?

Сэтгүүлч: Мөн л ялгаагүй нэгийг нь сонгоно.

З.Энхболд: Сайныг нь сонгох юм уу? мууг нь сонгох юм уу?

Сэтгүүлч: Сайныг нь сонгомоор байна уу? мууг нь сонгомоор байна уу? өөрөө мэд .... инээмсэглэв!

З.Энхболд: Хоёулаа л муу хүн байна. Би энэ хоёртой бол тагнуулд хамт явахгүй.

Сэтгүүлч: Нэгийг нь сонгож байгаад тэр хүнээ ярьчих.

З.Энхболд: Одоо юуг нь ярьдагийн. Ярих юм байхгүй.

Сэтгүүлч: Тэгвэл асуулт шалгуур тавиад сонгоё л доо тэ?. Энэ хоёрын аль нь илүү улс орны хөгжилд хортой зүйл ....

З.Энхболд: Хоёулаа хортой. Нэг нь "Эрдэнэс Тавантолгой"-г авах ажлын хэсэг гэрээг хийж байсан. Тэрийг нь би зогсоосон Тэрийг нь өгөөгүй. Одоо тэгээд л намайг хараагаад л яваад байдгийн. Нөгөөдөх нь "Эрдэнэт үйлдвэр"-ийг хувьчилсан.

Сэтгүүлч: Сайханбилэгийн тухай та МҮОНТ ярихдаа их сайн залуу, дуулгавартай, үгэнд сайн ордог.

З.Энхболд: Хүн нэгээрээ байхгүй шдэ. "Эрдэнэт үйлдвэр"-ийг хувьчилчих нь гэж би бодоогүй. "Эрдэнэс Тавантолгой"-г хувьчлах санал оруулна гэж бодоогүй. Тэгээд "Эрдэнэс Тавантолгой"-г хувьчлахаар гэрээ хийсэн байсныг нь чамайг огцруулна шүү гэж хэлэхээр айгаад больчихож байгаа биз дээ.

Comments


bottom of page