Боловсролын салбар хоёр цалингийн тогтолцоотой болсон. Багш нарын цалинг 50 хувийг нэмнэ гэсэн ч 20 хувь нэмсэн. Багш нарийн цалингийн сан 3.2 их наяд төгрөг. Хэрвээ цалин нэмэх гэж байгаа бол цалингийнхаа сангийн 50 хувиар нэмэх ёстой биз дээ. Зөвхөн багш нарынхаа цалинг нэмэх мөнгийг л суулгасан. Одоо 1.1 их наяд цалингийн зөрүү, эх үүсвэр хэрэгтэй байна. Би үхэхээр чи үх гэдэг шиг Цагаан сарын өмнөх цалингуудыг дөрөв, тавдугаар сарын цалинг татаж тавьсан байна. Ерөнхий сайд өчигдөр гэр хорооллын хоёр сургууль дээр очиж бодит байдалтай танилцсан. Энэ үеэр багш нар хэд хэдэн зүйлийг ярьсан. Нэгдүгээрт, байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа учраас багш нар декритээ, эмнэлгийн листээ авч чадахгүйд хүрсэн. Энэ жил тэтгэвэрт гарах 2000 гаруй багш нар тэтгэврээ хуучин цалингаасаа тогтоолгох уу, шинэ цалингаасаа тооцох уу гэдэг ойлгомжгүй байдал үүсээд байна. Нийгмийн даатгалын газраас өчигдөр ирсэн бичгээс харахад салбар 44 тэрбум төгрөгийн өртэй болсон байна. Энэ салбарт ажиллаж буй хоёр хүний нэг нь нийгмийн даатгалаа төлж чадахгүй. Үүнээс шалтгаалан цалингийн зээл олдохгүй, виз ч гарахгүй нөхцөл байдалтай байна. Ерөнхий сайд өчигдөр ирэх гурав дахь өдрийн Засгийн газрын хурлаар энэ асуудлыг оруулъя гэсэн чиглэл өгсөн. Би одоо тооцоон дээр сууж байна. 1.1 их наяд гэдэг нь төсвийн хөрөнго оруулалтын гуравны нэгтэй тэнцэх тоо. Үүнийг зохицуулья гэхэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л болж байна. Энэ жил 80 орчим сургууль цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны 360 тэрбум төгрөгийг гаргах ёстой гэхчлэн зардал байна. Эхлээд хөрөнгө оруулалтаасаа 100 орчим тэрбум төгрөг таная гэж бодож байгаа. Дотроо зохицуулалт хийж тавдугаар сарын 1-ээс ямар ч байсан цалингийн зөрүүг олгож, долл, наймдугаар сараас хэтрэхгүй төсвийн тодотгол зайлшгүй хийж таарна. Төсөв тодотгохоос гадна өөр арга гэвэл бонд гаргаж болно эсвэл төсвийн алдагдлаа нэмэх талаар л ярина. Ер нь надад төсвийн алдагдалтай тэнцэх хэмжээний мөнгө хэрэг болоод байна